Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сигнал...

Б.Даваахүү
2015 оны 1 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

Дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зураг шалгаруулах 57 дахь удаагийн "World photo press-2014" наадамд тэргүүлсэн бүтээлийг танилцуулж байна.

Энэ удаагийн уралдаанд 132 орны 5754 зурагчин  98671 бүтээлээ ирүүлсэнээс гэрэл зурагчин Жон Станмэейрын энэхүү бүтээл  шүүгчдийн таашаалд нийцэж, дэлхийн шилдэг зургаар шалгарсан юм. 

Жон Станмэейр Жибути улсын нийслэл Жибути хотноо 2013 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр эл зургийг авчээ.

Бүтэн сартай шөнө улаан тэнгисийн эрэгт Африкийн цагаач иргэд хамгийн хямд гэгддэг Сомалийн гар утасны сүлжээнд холбогдож хилийн чанад дахь ар гэрийнхэнтэйгээ ярихыг оролдож буй байдал гэрэл зургийн торгон хальснаа ийн буужээ.

Зурагчин тус бүтээлээ хүн амын шилжилт хөдөлгөөнийг харуулах зорилготой судлаач Паул Салопекийн “Out of Eden” төсөлд зориулан авч байсан аж. 

Түүнийг Жибути хотноо ирэх үед эдгээр хүмүүс далайн эрэг дагуу зогсоод гар утсаа дээш өргөн барьж, зарим нь ярьж, зарим нь хөдөлгөөнгүй зогсож байсан тухай тэрбээр дурсан ярьсан байдаг.

Тэнд байсан хүмүүсийн ихэнх нь Сомали улсын иргэд байжээ. Ядуу тарчиг амьдралтай Африкийн Эритрей, Этиопи, Сомали зэрэг орнуудын иргэд амьдралаа сайжруулах зорилгоор Европ, Ойрхи Дорнодыг ихээр зорьдог бөгөөд Жибути гол гарц нь болдог байна.

Зураг