Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Синьхуа Агентлаг Японы порно жиргээг дагадаг уу?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 30
IKON.MN

Хятадын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг Синьхуагийн твиттер хаяг нь Японы порно үйлчилгээг дагадаг болохыг өнөө өглөө Time сэтгүүл мэдээлжээ.

Тэдний дагадаг 3,300 орчим Twitter хаяг дотор Absolute JP Porn хэмээх хаяг байгаа нь санаандгүй алдаа юу, хэн нэгний тохуурхал уу гэдгийг хэлж мэдэхгүй.

Мөн өөр бас бус сэжигтэй нэртэй хаягнууд ч харагдаж байгаа юм.

Хоорондоо дайсагналцаж байгаа зүүн Азийн хоёр том гүрний харилцаанд энэ мэдээлэл бага ч гэсэн хачир болох вий.