Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын шашны зүтгэлтэн СЕЛФИГ нүгэл гэжээ

Б.Ууган, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Исламын шашны зүтгэлтэн өөрийнхөө зургийг авах нь нүгэл, энэ бол бардамнал, их зангийн илрэл хэмээсэн тухай Daily mail сонин мэдээлжээ. 

Индонезийн нэртэй шашны зүтгэлтэн Феликс Сиау өөрийн твиттер хуудсанд селфигээс яагаад зайлсхийх ёстой гэдгийг тайлбарласан цуврал бичлэгүүд орсон байна.

Тэр дундаа мусульман эмэгтэйчүүд өөрсдийнхөө зургийг авах нь ариун бус явдал хэмээн тэрбээр нэрлэжээ. Селфи хийж байгаа хүмүүс олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэхийг хэт хүссэн, гэрэл зураг авснаараа бусдаас өөрийгөө дээгүүр гэж бодоход нь тусалдаг гэжээ.

Түүнийг ийнхүү “жиргэсний” дараа твиттерчид  #Selfie4Siauw гэсэн хаштагтайгаар өөрсдийнхөө селфиг байршуулсан байна.