Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ЭМС-ын сайд эмнэлэгүүдийн барилгын ажилтай танилцана

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

BLUE SKY зочид буудлын Кристал танхимд

08:30- 17:00цагт:  Монгол Улсад хэрэгжиж буй Мега төслүүдийн хэрэгжилт Монголын ирээдүйг тодорхойлох “Мега төсөл хөгжлийн форум” болно.

Хангарьд ордны 14 давхарын хурлын танхимд

09.00 цагт: НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаан болно. Хуралдаанаар Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. 

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 1 давхрын хурлын танхимд

09.00 цагт: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулах ажлын даалгаврын хэлэлцүүлэг болно.

Монголын хүүхдийн ордонд

11.00 цагт: ТҮК-ийн ажилчдын 50 хүүхдэд хичээлийн хэрэгсэл олгох арга хэмжээ болно.

НДЕГ-ын байр 405 тоот 

11.00 цагт: Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна. Энэхүү гэрээгээр нийгмийн даатгалын орлого зарлагын гүйлгээг шуурхай, чирэгдэлгүй, нэмэлт хураамжгүй гүйцэтгэх, тэтгэвэр тэтгэмж, тусламж үйлчилгээний төлбөр тооцоо хийх зэрэг банкны гүйлгээний харилцааг зохицуулах ба арилжааны 10 банк оролцох юм. 

Эрүүл мэнд, спортын сайдын багцад батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга байгууламжийн ажлын явцтай Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаар ахлуулсан ажлын хэсэг явж танилцана.

Танилцах газрууд:

  • Хан-Уул дүүрэгт баригдаж байгаад царцаагдсан 300 ортой төрөх эмнэлэг
  • 60 ортой Геронтологийн төв 
  • 1000 суудалтай Дүүргийн спорт цогцолбор