Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн эмнэлгийн асуудлыг дахин хэлэлцлээ

ikon.mn
2014 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар ажлын явцын талаар мэдээлэл сонсон Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулан үйл ажиллагааг нь ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор эхлүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад Ерөнхий сайд үүрэг болголоо.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрлаж байсан Засгийн газрын X байрыг Зам, тээврийн яаманд шилжүүлэхээр болсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.