Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

АХХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэ, Шонхор фракцийн тэргүүнээр Д.Ганхуяг сонгогджээ

ikon.mn
2014 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан хүчний холбоо /АХХ /, "Шонхор" фракцийн тэргүүнээр УИХ- ын дарга З.Энхболд ажиллаж байсан. Саяхан тэрбээр Ардчилсан Намын даргаар томилогдсон тул ТББ болон фракцийн тэргүүний ажлаа хүлээлгэн өгсөн.

Тиймээс Ардчилсан хүчний холбооны  хурал болж ерөнхийлөгчөөр нь С.Эрдэнэ сонгогдсон бол "Шонхор" фракцийн тэргүүнээр Д.Ганхуяг сонгогджээ. 

Ардчилсан хүчний холбоо нь улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг улс төрийн олон нийтийн байгууллага бөгөөд гишүүнчлэлийн хувьд  намын гишүүнчлэлд хамааралгүй, төрийн албан хаагчдад нээлттэй гэдгээрээ онцлогтой. УИХ- ын гишүүн Д.Ганхуяг нь холбоо, уг фракцийг үүсгэн байгуулагч гол хүмүүсийн нэг ажээ.

Барууны орнуудад улс төрийн барууны либерал үзлийг "шонхор"-р, зүүний үзлийг "тагтаа"-р төлөөлж үздэг нь нийтлэг ойлголт. Цагаан Шонхор шувууг Эзэн Чингис  билэгдэл болгож байсан.

Ардчилсан намын үзэл баримтлалтай "Шонхор" фракцийн үзэл санаа нийцэж байгаагаараа онцлогтой ажээ.