Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Прокурорууд цалингаа нэмүүлэх хүсэлт гаргалаа

ikon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Улсын ерөнхий прокурорын газраас прокурорын байгууллагын ажлын ачаалал, үйл ажиллагааны онцлогыг харгалзан  прокурорын цалинг шүүгчийн цалинтай хамтатган урд нь тогтоодог байсан жишгээр, зохист харьцаанд байхаар шинэчлэн тогтоолгох хүсэлтийг  УИХ-ын дарга З.Энхболд, нам эвслийн бүлгүүдэд хүргүүллээ.

Монгол Улсын Прокурорын Байгууллагын тухай хуулийн:

  • 34-р зүйлийн 34.1-д “… прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана …”, 
  • хуулийн 34-р зүйлийн 34.2 -т “… прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна” гэж заасан байдгийг үндэслэн цалин нэмүүлэх хүсэлтээ гаргасан юм байна.