Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Цөлжилттэй хамтран тэмцэх асуудлаар ярилцжээ

ikon.mn
2014 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Төв Азийн ойн стратегийн түншлэл” сэдэвт бүс нутгийн хурал энэ сарын 23-24-нд Бээжин хотноо боллоо. Хурлаар төв Азийн ойн салбарын стратегийн түншлэлийн санаачлагыг талаар хэлэлцлээ.

Монгол Улс энэ түншлэлд онцгой анхаарал хандуулж Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор З.Цогт нар оролцов.

Манай төлөөлөгчид бүс нутагт ялангуяа говь, тал хээрийн бүсэд цөлжилттэй тэмцэх, ойг нөхөн сэргээх, ойжуулах талаар Хятадын Ойн хороотой тусгайлан уулзалт хийж харилцан санал солилцлоо. 

Хуралд Монголоос гадна Казакстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, БНХАУ зэрэг улсаас төлөөлөгчид иржээ.