Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Оюун сайд мэдээлэл төвлөрүүлэх албан даалгавар хүргүүллээ

ikon.mn
2014 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С.Оюун Байгаль орчны мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл төвлөрүүлэх тухай албан даалгавар гаргаж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтад заасан мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагуудын удирдлагад хүргүүллээ.

Энэ оныг Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгон зарласантай холбогдуулан мэдээллийн 22 дэд сан байгуулж, баяжуулахаар ажиллаж байна.  

  • Мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагуудад
     
  • Цаг уур орчны шинжилгээний газар
     
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
     
  • Онцгой байдлын ерөнхий газар
     
  • Газрын харилцаа геодезий зураг зүйн газар
     
  • Ашигт малтмалын газар
     
  • Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс
     
  • Байгаль орчны мэдээллийн төв Аймаг, нийслэлийн засаг дарга
     
  • Биологийн хүрээлэн
     
  • Ботаникийн хүрээлэн
     
  • Геоэкологийн хүрээлэн багтжээ.

Тус байгууллагууд өөрийн байгууллагад хамаарах мэдээллийг бүрэн бүрдүүлж,  Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сан (www.eic.mn ) - д цахим хэлбэрээр төвлөрүүлэх үүрэг хүлээж байна. 

Мөн улсын төсвийн санхүүжилт, шинжлэх ухаан, технологийн сан, олон улсын болон гадаадын зээл тусламжаар бусад байгууллага, албан тушаалтны бүрдүүлсэн, өөрийн байгууллагад хамаарах мэдээ, мета мэдээллийн талаар судалгаа хийх, цуглуулах, тэдгээрийг нэгдсэн сангийн холбогдох хэсэгт төвлөрүүлэхээр заажээ. 

Байгаль орчны мэдээллийн төвийн захирал С. Хөдөлмөр нэгдсэн санд мэдээлэл төвлөрүүлэх дээрх байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвөлгөө өгнө.