Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн шуурхай удирдлагын төв үүдээ нээлээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 23
iKon.MN

Манай улсад сүүлийн 5 жилд томуугийн цар тахал, үер, зуд, орчны бохирдол зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлууд анхаарал татаж байгаа. 

Эдгээр үйл явдлаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай үр дүнтэй хариу арга хэмжээ авч бэлэн байдлыг хангаж ажиллах нь нэн тулгамдсан асуудал болсон.  Тиймээс 2011 онд МУ-ын Эрүүл мэндийн яамны зүгээс шуурхай удирдлагын төвийг байгуулахаар ДЭМБ-д хүсэлт гаргажээ. 

Хүсэлтийн дагуу ДЭМБ-ын санхүүжилтээр Эрүүл мэндийн яамны дэргэд 

  • Олон улсын эрүүл мэндийн дүрэм
     
  • Шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх 
     
  • Сэргийлэх стратегийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал
     
  •  Халдварт өвчний дэгдэлт
     
  • Цар тахал 
     
  • Гамшгийн бэлэн байдал 
     
  • Хариу арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах
     
  • Шийдвэр гаргагчдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах
     
  • Салбарын болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн үүрэгтэй Шуурхай удирдлагын төвийг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Шуурхай удирдлагын төв байгуулагдсанаар эрүүл мэндийн салбарын болон онц ноцтой үйл явдлын үеийн мэдээлэл цуглуулах, тараах үйл явц шуурхай явагдаж,мэдээллийн сан бүрдүүлэх боломжтой болж байгаа юм” гэлээ.

ДЭМБ-ын бүсийн төвд Шуурхай удирдлагын төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд монголоос дөрвөн тархвар судлагч мэргэжилтнийг тус төвд сургаж дадлагажуулсан байна. 

ЭМЯ-ны шуурхай удирдлагын төв нь аудио, видео, илтгэх зэрэг интерактив мэдээлэл харилцаа холбооны орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүс, 21 аймаг, харьяа байгууллагууд, ДЭМБ, АНУ-ын Өвчин Судлалын Төв болон бусад хамтрагч талуудтай холбогдох боломжтой ажээ.

Мөн цаг үеийн мэдээг хүлээж авах кабелийн телевиз, цахилгааны нөөц эх үүсвэр, агааржуулалт, дуу шуугианаас тусгаарласан зориулалтын хана, утасгүй интернет сүлжээнд холбогдсон юм байна.

ФОТО:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7