Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дайны үеийн бөмбөг олдсны улмаас олон мянган хүнийг нүүлгэжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Германы Люнебург хотод Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олдсны улмаас 12 мянган хүнийг нүүлгэж шилжүүлэхээс аргагүй болсон тухай Итар Тасс мэдээллээ. 


Германы Доод Саксон мужийн Люнебург  хотод Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Америкд үйлдвэрлэсэн 250 килограмм жинтэй бөмбөг олдсныг тэсрэх техникийн шинжээчид  пүрэв гаригт аюулгүй болгожээ.

Орон нутгийн захиргааны мэдээлснээр бөмбөгийг аюулгүй болгох ажиллагаа эхлүүлэхээс өмнө 11300 хүнийг хотоос нүүлгэн шилжүүлсэн байна. энэхүү бөмбөг нь энэ жил Люнебург хотод олдсон хоёрдугаар дайны үед хамаарах долоо дахь зэр зэвсэг гэнэ.

Энд дуулгахад Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы дээрээс хоёр сая орчим бөмбөг хаяснаас 20 орчим хувь нь дэлбэрээгүй үлдсэн гэсэн мэдээлэл байдаг юм.