Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ сарын 24-нөөс олгож эхэлнэ

ikon.mn
2014 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хайгуулын тусгай зөвшөөрлийг солбицлоор энэ сарын 24-ний өдрөөс эхлэн олгохоор болжээ.

Солбицлоор олгож байгаа нь өмнөх шигэээ замбараагуй болгохгүй, түүнчлэн ашигт малтмал эрэх, хайх, олоборлох, ашиглах үйл ажиллагаа нь  шинжлэх ухааны үндэслэлтэй бүрэн хяналттай болсныг харуулж байгаа юм байна.

Нийт газар нутгийн 19.88 хувьд, үүнээс 13.39 хувийг өргөдлөөр, 6.49 хувийг сонгон шалгаруулалтаар олгох бөгөөд хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтын 6.49 хувийн талбай нь улсын төсвийн  хөрөнгөөр хийсэн геологийн хайгуулын талбай, ХТЗ-г буцаасан талбайгаас бүрдэж байна.

Тусгай зөвшөөрлийг олгохдоо ил тод байдлыг иж бүрэн бүрдүүлж, өргөдлийн дугаарыг онлайнаар авах боломжийг бүрдүүлжээ.


Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх заалтад

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж тусгасан.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг солбицлоор олгож эхлэх эрхзүйн боломж нээгдсэнээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоцыг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулах, эдийн засгийн чадавхи, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломж бүрдэж байгаа ажээ.

Хууль, тогтоомжоор хориглосон болон хязгаарласан талбай

Талбайн төрөл

Талбайн хэмжээ

(сая га)

Эзлэх хувь (%)

Газрын тухай хуулийн 10 дугаар зүйл “Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал”-ын талбай

Хот, тосгон, бусад суурины газар

0.7

0.45

Зам, шугам сүлжээний газар

0.4

0.28

Ойн сан бүхий газар

14.2

9.14

Усны сан бүхий газар

0.6

0.44

Улсын тусгай хэрэгцээний газар

24.9

15.94

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлээр ангилсан талбай

Дархан цаазат газар

12.4

7.9

Байгалийн цогцолборт газар

11.9

7.6

Байгалийн нөөц газар

2.8

1.8

Дурсгалт газар

0.1

0.9

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу бүртгэгдсэн

Улсын нөөцөд авсан талбай

11.9

7.6

Орон нутгийн тусгай хэрэгцээний газар

38.52

24.62

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль

Гол, мөрний урсац бүрэлдэх эх

14.4

9.1

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс

10.7

6.5

Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс 

18.6

11. 9

Хориглох гэж буй талбай

БОНХЯ-аас 2014 оны 1/2727 тоотоор ирүүлсэн цаашид тусгай зөвшөөрөл олгохыг хориглох гэж байгаа талбай

Улсын тусгай хамгаалалтад шинээр орох талбай

2.24

1.4

Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах газар (ҮАБЗ-ийн 2013 оны 12/09 тоот зөвлөмж)

20.0

12.8

 

 

 

 

 

 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбай хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нутаг дэвсгэрийн 19.88 хувь (31.09 сая га) хамарч байгаа ажээ. Үүнд:

•    Сонгон шалгаруулалтын талбай        - 10.15 сая га буюу 6.49%
•    Өргөдлөөр олгох талбай            - 20.94 сая га буюу 13.39%
                  Нийт                            - 31.09 сая га буюу 19.88%