Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ойн цэвэрлэгээний хичээл зааж байна

Ж.Отгонмягмар
2014 оны 9 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улсын ой бүхий талбайн 11 хувьд унасан, хатсан, түймэрт өртсөн, хорхойд идүүлсэн 64 сая шоометр үхмэл мод байгааг судлан тогтоожээ.

Тиймээс өнгөрсөн хоёрдугаар сард “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг гаргасан билээ.

Энэ хөтөлбөрийг энэ оны намраас хэрэгжүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байгаа бөгөөд үүний үр дүнд ойн түймэр гарах эрсдэл 2-3 дахин, хортон шавжийн аюул хоёр дахин буурах зэргээр ой эрүүлжиж нөхөн сэргэх юм байна.

Мөн иргэдийг хямд түлээгээр хангах, үртэс зоргодосны дотоодын хэрэгцээ хангагдах, модон материалын үйлдвэрлэл хөгжих зэрэг олон талын ач холбогдол гарах ажээ.

Одоогоор ойн цэвэрлэгээний ажилд оролцох нутгийн иргэд, ойн мэргэжлийн байгууллага, ойн ангиудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Зураг