Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний нэгдсэн систем өвлийн их ачааллын горимоор ажиллаж эхэллээ

ikon.mn
2014 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Эрчим хүчний салбарын ерөнхий инженерүүдийн шуурхай зөвлөлгөөнөөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2014-2015 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг хэлэлцэж Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр батлуулан таван системийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн мөрдөн ажиллаж эхэллээ.

Өвлийн их ачааллын горимыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал мөрдөн ажилладаг.

Салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд

  • 444 үндсэн тоноглолд их засвар
  • 384 туслах тоноглолд их засварын ажил
  • 387 нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажил 
  • ТЗБАХ-ээр 270 ажил хийхээр төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажил 80 хувь, туслах тоноглолын их засварын ажил 80 хувь, хөрөнгө оруулалтын ажил 60хувь, ТЗБАХ-ний ажил 80хувийн гүйцэтгэлтэй, салбарын дүнгээр 75 хувийн биелэлттэй байна.