Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: МИАТ-ийн инженерүүд Саудын Арабд нислэг үйлддэг онгоцонд засвар хийжээ

ikon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

"МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер, техникийн ажилтнууд Саудын Араб улсад нислэг үйлддэг онгоцонд засвар үйлчилгээ хийжээ. 

Тэд Тайланд улсын “Orient Thai” компанийн HS-BKA бүртгэлийн дугаартай “Saudi Arabian Airlines” компанид түрээслүүлдэг В767-300 агаарын хөлөгт С12 хүнд хэлбэрийн техник үйлчилгээг долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 29-ний хооронд ажлын 34 хоногт хийж дуусгасан байна.Энэ нь Монгол Улсын техник үйлчилгээний байгууллага гадаад зах зээлээс агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээг өөрийн орондоо авчран гүйцэтгэж буй анхны тохиолдол юм байна. 

МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын анхны үйлчлүүлэгч болсон “Orient Thai” компани нь 1995 байгуулагдсан, В737-300, -400, В747-300, -400, В767-300 төрлийн нийт 12 агаарын хөлөгтэй Тайландын агаарын тээврийн хувийн компани ажээ.