Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өргөдөл авна

ikon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдан мөрдөгдөж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг энэ сарын 5-аас эхлэн 2 долоо хоногт нэг удаа Баасан гарагт 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Иргэд өргөдлөө нийслэлийн төр захиргааны II байр, Хангарьд ордны 406 тоотод нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал хариуцсан мэргэжилтэнд өгөх шаардлагатай.

Бүрдүүлэх материалын жагсаалт болон өргөдлийн маягтуудыг ЭНД дарж авч болно.