Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Балотелли өнөөдөр “Ливерпуль”-ийн эмчийн үзлэгт орно

Монголын мэдээ
2014 оны 8 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Италийн Сери А-гийн “Милан” багийн довтлогч Марио Балотелли “Ливерпуль”-д ирэхэд ойрхон байна. 24 настай довтлогчийн хувьд одоо хувийн гэрээгээ тохирох л үлдсэн гэнэ. Тэрбээр өнөөдөр “Ливерпуль”-ийн эмчийн үзлэгт хамрагдах бөгөөд бүх юм сайн гарвал маргааш гэхэд гэрээгээ байгуулчих юм байна.

Дашрамд дурьдахад, “Хотон шувуунууд Мариод жилийн 5.8 сая еврогийн цалин санал болгосон байна. Үүнээс өмнө Марио Балотелли Английн багтай жилийн 6 сая еврогийн цалинтай таван жилийн гэрээ үзэглэхэд бэлэн байна гэсэн мэдээлэл гарч байсан юм.

“Милан” довтлогчоо “Ливерпуль”-д 20 сая еврогоор худалдсан нь тодорхой болжээ.

Зураг