Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарт хэрэгжих 21 сая еврогийн төслийг үзэглэв

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслийн гэрээнд Эрүүл мэдийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, төслийг хэрэгжүүлэх төв эмнэлгүүд болон гүйцэтгэгч компаний удирдлагууд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-ын Засгийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцсон. Үүний дагуу хоёр орны Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, 2012 оны тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон баталсан юм.

Гурван төв эмнэлэгт 7 сая Еврогийн төсөл хэрэгжинэ   

Энэхүү Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Хавдар судлалын үндэсний төв”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”-т нийт 21 сая Евро буюу эмнэлэг тус бүр 7 сая Еврогийн төсөл хэрэгжүүлэхээр мөн гарын үсэг зурлаа.

Төслийг Австри улсын “Вамед инжинеринг” компани гүйцэтгэх бөгөөд төслийн хүрээнд “Хавдар судлалын үндэсний төв”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”-үүдийг орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын эмнэлзүйн сургалтад хамруулж боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг авах аж.