Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Тасалгааны цэцэг арчлах, тарих арга

Монголын мэдээ
2014 оны 7 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг
Тасалгааны цэцэг, ургамлыг хэрхэн арчлах вэ

Тасалгааны цэцэг арчлах тарихад анхаарах зүйлс:

Усалгааг хэтрүүлж болохгүй. Энэ нь үндсэнд ус төдийгүй агаар хэрэгтэй учир усалгааг хэтрүүлбэл агааргүйтэж үхдэг.

Тайван байдалд оруулах. Цэцэг хүртэл тайван орчинг үгүйлдэг. Тасалгааны ихэнхи цэцэг өвөл амарч тайван байдалд байдаг байна. Энэ үед усалгааг багасгах хэрэгтэй байдаг. Зарим ургамалтай эвдрэх зарим ургамлыг чимэглэлд ашигладаг гэдэгтэй эвлэрэхээс өөр арга байхгүй. Үзэмж л гол байдаг.

Агаарыг чийглэх арга хэмжээ ав. Төвлөрсөн халаалттай сууцанд өвөл агаар бага байдаг. Агаарыг ургамалд тохиромжтой байхуйц чийглэх хэрэгтэй.

Өвчин хортон илэрсэн тохиолдолд түргэн устгах. Ургамлын өвчинд нэрвэгдсэн эхний шатанд таниж сурах хэрэгтэй.

Ургамал бүрийг шаардлагад нь нийцүүлэн оновчтой байрлуулах. Зарим цэцэг наранд дуртай, зарим нь шулуун бус тусгалд дуртай, зарим нь сэрүүн орчинд л цэцэглэдэг гэх мэт өвөрмөц онцлогтой байдаг учир үүнийг харгалзан үзэж цэцгээ байрлуулах хэрэгтэй.

Зайлшгүй хэрэгтэй багаж зэвсэгтэй байх хэрэгтэй. Цэцэг тарьж арчлахад гар багаж, хөрс, цэцгийн сав өвин хортонтой тэмцэхэд хэрэглэгдэх бодис хэрэгтэй юм.

Ургамал бүрийг арчлах зааврыг зөв баримтлах.

Унтлагын өрөөнд цэцэг байрлуулах нь зохимжгүй. Тиймээс зочны болон том өрөөнд байрлуулах нь зүйтэй

Хэт жижиг саванд тарьвал цэцэг сайн ургадаггүй. Аль болох том саванд онцгойлон бутлаг ургамлыг байрлуулах нь сайн. Нөгөөтэйгүүр цэцгийнхээ хөрсийг сийрэгжүүлж, жилдээ 1 хөрсийг нь солих хэрэгтэй.  Эдгээр зарчмыг баримталсан тохиолдолд таны тарьсан ургамал байнгын өнгө үзэмж сайтай байж таны сэтгэл эргэн тойронд тань халуун, дулаан уур амьсгал мэдрүүлэх болно.

Зураг