Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

АН5017 онгоцноос ганц ч зорчигч амьд үлдсэнгүй

Б.Ану
2014 оны 7 сарын 25
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:21 2014/07/25

Францийн ерөнхийлөгч Франсуа Олланд сүйрсэн АН5017 онгоцноос ганц ч зорчигч амьд үлдээгүйг мэдэгдлээ.

Түүний тушаалаар Баруун Африкт энхийг сахиулж байсан Францийн цэргүүд Мали дахь сүйрлийн цэгт очиж хамгаалалтанд авсны дараа уг мэдээллийг өгсөн байна.

10:15 2014/07/25

Сүйрсэн онгоц Мали улсын Боуликесси тосгоны ойролцоо байгааг Буркина Фасогийн армийнхан нисдэг тэрэгнээс олж харсан тухай Малийн төв телевизээр мэдээллээ.

Мали улс нь хөрш Буркина Фасо улсын цэргийнхэнд хил дамнаж эрлийн ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн байжээ.

07:14 2014/07/25

Холбоо тасарсан онгоцыг Буркина Фасогийн хилээс 50 км зайд сүйрсэн байсныг тус улсын армийнхан олсноо Air Algeria компанид мэдэгдлээ.

Хүмүүсийн цогцос болон шатсан онгоцны сэг олдоод байгаа юм байна.

21:50 2014/07/24

Онгоц осолдсон байж болзошгүй Мали улсын хойд хил дагуу салан тусгаарлагч Туарег овгийнхон болон Аль Кайдатай холбоотой зэвсэгт бүлэглэлүүд оршдог. Гэхдээ Францын албаны хүмүүс мэдэгдэж байгаагаар тэдэнд онгоц сөнөөх зэвсэг байхгүй гэжээ.

Саяхан Нигерээс эрлийн онгоцнууд Мали руу хөөрснийг эх сурвалжууд мэдээллээ.

21:20 2014/07/24

Air Algeria компаний албаны хүн холбоо тасарсан онгоцыг сүйрсэн гэж мэдэгджээ. Одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Онгоцонд 50 Франц, 24 Буркина Фасо, 8 Ливан, 4 Алжир, 2 Люксембург, Бельги, Швед, Нигер, Камерун, Украйн, Румыний тус тус нэг зорчигч явжээ.

Харин онгоцны багийн зургаан гишүүн бүгд Испаний иргэд байсан байна. Уг онгоцыг Air Algeria компани Испаний компаниас түрээсэлж байжээ.

20:21 2014/07/24

Онгоцны багаас холбоо тасрахын өмнө чиглэлээ өөрчлөх хүсэлт өгсөн талаар Air Algeria компаний ажилтан мэдээлсэн байна.

Шөнө Сахарын цөлд хүчтэй шуургатай байсан тул үзэгдэх орчин хязгаарлагдсанаас тэгсэн бололтой.

Харин үүний дараа холбоо тасарсан байна. Сүүлд холбоо барьсан цэгийг тодруулахад энэ нь Мали улсын Гао хотын орчимд байжээ.

Мали улс нь Буркина Фасо болон Алжир улсуудын дунд байдаг юм.

18:17 2014/07/24

Холбоо тасарсан онгоц нь Airbus 320 загварынх байсан ба 110 зорчигч, онгоцны багийн 6 гишүүнтэй явсан гэнэ. Буркина Фасогийн нийслэл Угадогу хотоос хөөрөөд Алжирийн нийслэлд буух байсан ч одоо болтол холбоо байхгүй байна.

Орон нутгийн цагаар өглөөний 5:10 цагт буух байсан бол түүнээс хойш зургаан цаг орчим хугацаа өнгөрөөд байгаа юм.

AIR ALGERIE - Airbus A320 онгоц

17:25 2014/07/24

Малайзын MH17 онгоцны ослын мэдээлэл тасраагүй байтал Тайванийн орон нутгийн онгоц осолдож олон хүнийг уй гашуу нөмрөөд байна.

Гэтэл дөнгөж сая авсан мэдээллээр "Air Algeria" -ийн онгоц хөөрсөн цагаасаа 50 минутын дараа холбоо тасарсан тухай шуурхай мэдээлэл орж ирлээ. 

РИА НОВОСТИ-ийн мэдээлж буйгаар энэ онгоц Буркина-Фасо улсаас Алжирын чиглэлд нислэг үйлдэж байсан байна. 

Air Algerie компаний онгоцнууд ЯГ ОДОО ...