Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Хөгжлийн банкны ажилтнууд шагнагдлаа

ikon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад банкны систем үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Энэхүү ойн баярыг тохиолдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Б/347 тоот тушаалаар үүсгэн байгуулагдсанаас хойшх 3 жилийн хугацаанд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зах зээлд маш амжилттай ажиллаж буй Монгол Улсын Хөгжлийн банкны нэр бүхий ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар тус банкны Орлогч захирал бөгөөд Зээлийн газрын захирал Г.Одонтуулд “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардуулсан юм.

Хөгжлийн банкны Орлогч захирал бөгөөд Зээлийн газрын захирал Г.Одонтуул нь гадаад, дотоодын банк, санхүүгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй манай банк санхүүгийн салбарын шилдэг туршлагатай боловсон хүчин юм.
 
Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Сарангэрэлийг “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал Т.Очирхүү, Байгууллагын зээлийн эрсдэлийн хэлтсийн захирал Т.Ундраа, Тайлан, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Ж.Түвшинтөгс нарыг Монголбанкны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнажээ.

Түүнээс гадна Байгууллагын зээлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цолмон, мэргэжилтэн Н.Тогтохбаяр, Төслийн санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Баярмаа, Санхүүгийн эрсдэлийн ахлах мэргэжилтэн Ц.Чинзориг, Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Хишигбаатар, мэргэжилтэн Д.Хүрэлбаатар, Үйл ажиллагааг дэмжих хэлтсийн мэргэжилтэн Д.Бүрэнчулуун, Тайлан бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Д.Өлзийсайхан нарыг Монголбанкны “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж, урамшуулсан байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.