Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Онгоцны ослоор охиноо алдсан аавын захидал

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

МН17 нислэгийн онгоцны сүйрэлд охиноо алдсан, Нидерландын иргэн Ганс де Борст эмгэнэлт явдалд буруутай гэж өөрөө үзэж байгаа хүмүүсд хандан нээлттэй захидал илгээжээ. 

"Ноён Путин, хэт даврагчдын тэргүүн, Украйны Засгийн газар, та бүхэнд “баярлалаа. Миний хайртай, цорын ганц охин Элсемик де Борстыг хөнөөсөнд “баярлалаа” хэмээн тэрбээр Фейсбүүк хуудаснаа бичжээ. 

Түүний 17 настай охин Малайзд амрахаар ээж, эрэгтэй дүү, хойд эцгийнхээ хамт нисч байсан юм байна. Инженер болохыг мөрөөдөж, их сургуульд орохоо тэсэн ядан хүлээж байсан охиноо гэнэт л алдсан Ганс “Тэр одоо байхгүй. Дайн болж байгаа үл таних орны тэнгэрт амиа алдчихлаа. 

Дээр дурдсан эрхмүүд та бүхэн залуухан нэгэн амийг хөнөөсөндөө бахархаж байгаа гэж би бодож байна. Та нар маргааш өглөө өөрийгөө толинд харах нүүртэй гэж найдаж байна. Та бүхэнд сайн сайхныг хүсье, амиа алдсан охины эцэг Ганс де Борст” хэмээн бичжээ. 

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан “Та осол болсон газрыг Оросын цэргүүдээр хамгаалуулж, Голландын шинжээчдэд ажиллах боломж олгосон бол би их баярлах байлаа. Хийх бүхний чинь өмнөөс талархая” гэжээ.