Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сарангэрэлийн шүүх хурлыг хойшлуулж, түүнийг хорих шийдвэр гаргалаа

Б.Тогтох
2014 оны 7 сарын 7
Монголын мэдээ
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:27 2014/07/07

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд 10.00 цагт эхэлсэн юм. 

Таван шүүгчдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учраас шүүх хуралдааныг хаалттай явуулсан юм. Гэхдээ шүүх хурлыг энэ сарын 16-ныг хүртэл хойшлуулж, шүүгдэгч Г.Сарангэрэлийг цагдан хорих шийдвэр гаргалаа. 

Г.Сарангэрэл нь өмгөөлөгчийнхөө хүсэлтээр батлан даалтад гараад байсан ч цагдаагийн байгууллага цагдан хорих ёстой гэдэг шийдвэр гаргасан нь өмгөөлөгчдийг багагүй бухимдууллаа. 

Шүүгдэгчид шүүх танхимаас гарахдаа нулимс унагаж, мөн Г.Сарангэрэлийн биед халдсан хэрэг гарсан талаар өмгөөлөгч нь тайлбар хийсэн юм. 

Тодруулбал, энэ сарын 5-нд түүнийг гадуур явж байхад нь залуучууд зодож биед нь халджээ. Тиймээс шүүгдэгчийн биед гэмтэл учирч  тархи нь доргисон, нэг талын гар нь бэртсэн, биеийн байдал нь хүндэвтэр байгаа аж. 

Бусдад зодуулж, биеийн байдал нь муу байхад шүүх бүрэлдэхүүн "шүүгчээс татгалзлаа" гэх шалтгаанаар ийнхүү цагдан хорьж байгааг өмгөөлөгч нар нь эсэргүүцэж байгаа гэнэ.

10:50 2014/07/07

Г.Буяндоржид холбогдох шүүх хурал өмгөөлөгчөөс болж хойшиллоо

Өнөөдөр хоёр шүүх хурал товлогдсон билээ. Тодруулбал, бусдыг залилж их хэмжээний буюу 1.2 сая ам.долларын хохирол учруулсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруудаад байгаа "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, Ч.Ууганбаяр, Б.Батжаргал, Хурц нарт холбогдох шүүх хурал дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд өнөөдөр болох байсан ч хойшилжээ.

Учир нь хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд хүрэлцэн ирээгүй учраас шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан аж. Тиймээс хуралдааныг энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.

Г.Сарангэрэл нарын шүүх хурал хаалттай болж байна

Харин хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 10.00 цагт эхэлсэн ч шүүгдэгчдийн хоёр нь насанд хүрээгүй учраас хаалттай хуралдаж байна.

Зураг