Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сарангэрэл дахин хоригдсон уу

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн амраг хэмээн цоллогдоод байгаа Г.Сарангэрэл эргээд хоригдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа. Тиймээс хоригдсон эсэхийг Цагдаагийн ерөнхий газар болон Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.

Цагдаагийн Ерөнхий  газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Я.Лхагвасүрэн:

- “2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байгаа “Гэрч хохирогчийг хамгаалах тухай” хуулиар аливаа гэмт хэргийн сэжигтэн хувь хүн, байгууллагыг поркурорын яллах дүгнэлт гарахаас өмнө хэргийн явц, мөрдөн шалгах ажлын талаар олон нийтэд мэдээлэхгүй байхаар заасан. Прокурор яллах дүгнэлтээ гаргаад олон нийтэд мэдээлж болох зүйлсийг цагдаагийн байгууллагад зааж өгснөөр бид мэдээлэл өгөх боломжтой” хэмээн хэллээ.

Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр:

-“Миний үйлчлүүлэгч Г.Сарангэрэлийг эргээд хоригдсон гэх мэдээлэл цацагдаад байгаа нь худлаа, тийм зүйл огт болоогүй. Энэ сарын 7-нд шүүх хурал болохоор товлогдсон байгаа” гэлээ.