Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлбийн хурдны зам барихад 500 айлын газрыг чөлөөлнө

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 4 сарын 25
Зууны мэдээ
32 км үргэлжлэх Сэлбийн хурдны замын анхан шатны зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулалт үргэлжилж байна

Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн хэд хэдэн чиглэлд хурдны зам барих ажлыг өнгөрсөн жил албаныхан танилцуулсан.

Одоогоор Туул голын дагуух 33 км хурдны замын ажлын зураг төслийн ажил дуусч нарийвчилсан төлөвлөгөөндөө оржээ.

Туул голын дагуух барилгын ажлыг ирэх сард багтааж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Харин 26 км үргэлжлэх Сэлбийн хурдны замын анхан шатны зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулалт үргэлжилж байна.

Тус хурдны зам дагуу зуслангийн эзэмшлийн газрууд нэлээд байгаа юм. Энэ замыг барихад 500 орчим айл өрх, албан байгууллагын газрыг чөлөөлөх болжээ.

Зураг