Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Залуу Энтрепренер" шалгаруулна

Б.Ану
2014 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Анх 1723 онд Энтрепренер хэмээх үгийг ашиглаж эхэлснээр тус ойлголт нь маш олон эдийн засагчдын судлагдахуун болсон. Энэ нь маш олон чадварыг өөртөө агуулж байдаг хүнийг хэлдэг. Тэгээс эхлэн өөрийгөө нийгэмд хүлээн зөвшөөрүүлж, нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн хувь нэмэр оруулсан хүмүүсийг хэлдэг билээ. 

Аливаа улс орны сэргэн мандалт, хөгжил цэцэглэлт нь тухайн улсын энтрепренерүүдээр тодорхойлогддог. Жишээ нь, Хэнри Форд нь фермер айлын хүү байсан бөгөөд Форд компанийг үндэслэж масс үйлдвэрлэлийг бий болгосноор Америкийн түүхэнд өөрчлөлт хийсэн билээ. Технологийн салбар дахь гайхамшигт ололтуудаар дэлхийг өөрчилсөн Стив Жобс, Билл Гейтс, Марк Зукерберг зэрэг олон хүнийг нэрлэж болно.

Хэнри Форд нь фермер айлын хүү байсан бөгөөд Форд компанийг үндэслэж масс үйлдвэрлэлийг бий болгосноор Америкийн түүхэнд өөрчлөлт хийсэн билээ.

Мөн Японы ядуу мужааны хүү Сакичи Тоёода Японы хамгийн том компани болох Тоёота компанийг үндэслэн Япон улсын брэнд болгосон түүх байдаг. 

Тэгвэл Монголын улсын хөгжлийг тодорхойлж чадсан Энтрепренерүүд ч байдгийг бид сайн мэднэ. Харин шинэ үеийн түүхийг бичих залуу Энтрепренерүүдийг хайж олохоор Бизнес кэйс 2014: Залуу Энтрепренер уралдаан зохион байгуулагдаж байна. 

Энэхүү уралдааныг Монголын санхүүгийн зах зээлийн холбоо, Эй Си Ая клуб зохион байгуулж, "Мандал" даатгал, "Нью Ком" групп ивээн тэтгэж байгаа юм. 

Мөн "Некст жен" залуусын хөдөлгөөн, Сэтгэл судлалын үндэсний төв, NTV телевиз гээд олон байгууллага дэмжин ажиллаж байгааг дуулгах нь зүйтэй. Тус уралдаанд өөртөө итгэлтэй 1000 гаруй залуу оролцож хоёр дугаар шатанд 96 нь шалгарч өөрсдийн бизнес төслөө бэлтгэж байна. 
Залуу энтрепренер уралдаанаас маш олон шинэ санаа, тун чадварлаг залуус урган гарна гэдэгт бид бүрэн итгэлтэй байгаа бөгөөд уралдааны үйл явцыг NTV телевиз ирэх сарын 1-нээс "Залуу Энтрепренер"  нэвтрүүлгээр хүргэх ажээ.