Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

“4 сар, 3 долоо хоног, 2 өдөр”

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулдаг “Dreamers’day” (Мөрөөдөгчдийн өдөр) кино өдөрлөгөөр энэ удаад “4 сар, 3 долоо хоног, 2 өдөр” киног үзүүлэх гэж байна.

Энэ киногоор Румыны найруулагч Кристиан Мунжиу 2007 оны Каннын кино наадмын дээд шагнал “Алтан далдуу мод” хүртсэн юм.

Киноны талаар товчхон

1987 оны Румын улс. Их сургуулийн дотуур байрны хоёр эмэгтэй оюутан хаа нэг тийшээ явахаар зэхэх аж. Нэг нь буудлын өрөө захиалсанаа утсаар ахин баталгаажуулах зэргээр их л хянамгай хандахаас үзэхэд тэд чухам “хаашаа” зорьж байгаа нь сонирхол татна.

Шугамын автобус, орон сууцны нэг ижил байрнууд зэрэг социалист орнуудын нийтлэг дүр зураг, бидэнд ихээхэн танил гудамж талбай, барилга байшин дамжсаар хоёр охин буудалд ирнэ. Дунд насны эртэй буудалд уулзахаар товлосон аж. Тэд чухам “яах” гэж байгаа нь бүр л жигтэй.

Мэдээж уг бүтээл адал явдалт кино биш боловч дээрх хоёр асуултын хариу ил болоход  аль ч нийгэмд байдаг хурц асуудлаар таны үзэл бодол, сэтгэлийг донслуулж мэдэх юм.

Кино румын хэл дээр монгол хадмал орчуулгын хамт дөрөвдүгээр сарын 26-ны бямба гаригт 14.00 цагаас Энхтайван найрамдлын ордонд гарна.