Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Живсэн онгоцыг гаргахад 2 сар болно

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Аврах ажиллагаа өнөөдөр үргэлжиллээ.

Нэмж цогцос илрүүлснээр амиа алдагсдын тоо 32 боллоо. Харин аврагдсан хүмүүсийн тоо 174 хэвээр байна.

Усанд шумбагчид хүчтэй давалгаатай тэмцэн зорчигчдыг эрсээр байна. Онгоцны дотор талд цогцоснууд байгааг цонхоор нь харсан боловч гаргаж чадаагүй гэнэ.

Мэргэжилтнүүд усан онгоцыг бүрэн гаргахад 1-2 сар болж магадгүй гэж үзэж байна.

Энэ тохиолдолд нэмж амьд хүн олдох магадлал байхгүй боллоо. Эцэг эхчүүд, ах дүүсээс нь ДНК-ын шинжилгээ авч эхэлжээ. Үүгээр цогцоснуудыг танихад ашиглах гэнэ.

Онгоцны ахмад болон багийн хоёр гишүүдийг байцааж эхэлсэн байна. Эхний мэдүүлгээр ахмад ариун цэврийн өрөө рүү явах гэж жолоогоо туслах ажилтанд шилжүүлжээ. Онгоц хазайж эхлэхэд зорчигчдыг тавцангаас ус руу унах вий гэж болгоомжлоод дотор талд удаасан гэж тайлбарлажээ.

Түүнийг ажилдаа хариуцлагагүй хандсан, тэнгисийн хуулийг зөрчсөн гэж буруутгаж байгаа гэнэ.

Сүүлийн байдлаар олдсон 32 цогцосноос гадна 264 зорчигч сураггүй байгаа юм.