Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Sewol oнгоц бүрэн живлээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Sewol усан онгоцноос зорчигчдыг аврах ажиллагаа үргэлжилж байна.

Харамсалтай нь өнөөдөр гэгээ тасарч байх үед онгоцны ил байсан хэсэг усанд автаж бүхэлдээ живлээ.

Үдээс хойш өргөгч кранууд ирсэн боловч далайн ширүүн давалгаа зэрэг байгалийн хүнд нөхцлөөс болж амжилт олоогүй байна.

Ингэснээр 270 орчим зорчигч амьд үлдэх найдлага бараг байхгүй болжээ.

- 475 зорчигчийн ихэнх нь Сөүлийн дэргэдэх Ансан хотын дунд сургуулийн сурагчид байв. Осол болох үед зорчигчдод хүчтэй чимээ сонсогджээ. Энэ үед онгоцны баг зорчигчдыг суудалдаа сууж байхыг анхааруулжээ. Үүнээс хойш 30 минутын дараа тавцан руу гарах хэрэгтэй болсныг зарласан байна. Гэвч энэ үед онгоц хазайж живж эхэлсэн байсан тул ихэнх зорчигчид гарч амжаагүй гэнэ.

- Сурагчдыг ахалж явсан Ансаны сургуулийн дэд захирал онгоцноос аврагдсан байжээ. Харамсалтай нь түүнийг өөрийгөө дүүжилж амиа хорлосон байсныг осол болсон газарт хамгийн ойр Жиндо хотоос өнөөдөр цагдаа нар олсон байна.

- Онгоцны ахмадад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнийг олон тооны зорчигчдыг орхин түрүүлж хөлгөө орхисон, осол болохоос өмнө жолоогоо туслах ажилтандаа шилжүүлсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байна.

- Онгоцны ослын шалтгааныг хад мөргөсөн, эсвэл хэт огцом эргэлт хийх үед хүнд ачаанууд нэг тал руу шахагдсанаас тэнцвэр алдаж хазайсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ.

- Одоогоор 28 цогцос илрүүлж, 268 зорчигч сураггүй байна.