Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль зүйн анхны “Содон” сэтгүүлийн нээлт боллоо

ikon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN

Хууль, эрх зүйн туслалцаа, мэдээллийн анхны “Содон” сэтгүүлийн нээлт “Интер ном” номын их дэлгүүрт боллоо. 

Мэргэжлийн хуульч, сэтгүүлчдийн багийн хүч, хөдөлмөрөөр бүтсэн тус сэтгүүлийн нээлтэд хэвлэл мэдээлийнхэн болон салбарын судлаач, эрдэмтэн, хуульчид хүрэлцэн ирсэн юм.

Сэтгүүлчид Иргэдийн эрх зүйн танхимтай хамтран гаргаж буй “Содон” сэтгүүл иргэдэд хууль зүйн мэдлэг олгох, шинээр батлагдан хүчин төгөлдөр болж буй болон бусад хууль, тогтоомжуудыг ойлгомжтой, энгийн байдлаар мэдээлэх аж. Нээлтийн үеэр МУБИС-ийн МоСС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор С.Амартүвшин “Сэтгүүлзүй өнөөдөр төрөлжиж байна. Ийнхүү төрөлжиж байгаа нь чанаржиж буй нь нэгэн илрэл юм.  Манай салбар илүү хүчтэй, чанартай болоход “Содон” сэтгүүл гол үүрэг гүйцэтгэхээр мэндэллээ” хэмээж байв.

"Сэтгүүлзүй өнөөдөр төрөлжиж байна. Ийнхүү төрөлжиж байгаа нь чанаржиж буй нь нэгэн илрэл юм"

Түүнчлэн “Өнөөгийн нийгэмд иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дэмжин дээшлүүлэх, хууль, тогтоомжийг сурталчлан, таниулах бодлого дутагдсаар ирснийг шүүмжлэх хүн олон.  Уг нь хуулийг сурталчлан, таниулах үүрэг нь төрийн байгууллага, албан тушаалтнуудад байдаг хэдий ч дорвитой ажил хийсэн нь ховор. Тийм учраас “Содон” сэтгүүл цаг, үеэ олж гарлаа” гэдгийг ирсэн зочдын зүгээс онцолж байлаа. Дашрамд дурьдахад “Содон” сэтгүүлийн дугаар бүр нь онцлог гарах бөгөөд иргэдэд нэн түрүүнд хэрэгтэй байгаа хууль, эрх зүйн мэдээллийг хүргэх аж.
 
Л.Дэлгэр http://www.eagle.mn/ 

Зураг
1
"Содон" сэтгүүл нээлтээ хийлээ

Зураг
2
"Содон" сэтгүүл нээлтээ хийлээ

Зураг
3
"Содон" сэтгүүл нээлтээ хийлээ