Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Давхар дээл"-ийн хуулийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өмнөх хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч энэ асуудлаар Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага аваад байсан юм.

Өнөөдөр завсарлагын тов дуусгавар болсноор хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ийн “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг уг асуудлаар дахин гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч Улсын Их Хурлын дарга З.Энхболд дахин завсарлага өгөх боломжгүй гэж үзсэн.

Ингээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжүүлэн хэлэлцэж хуулийн төслийг гишүүдийн 60,9 хувийн саналаар баталлаа.