Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Давхар дээлээ таалах уу, тайлах уу?

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын нэгдсэн чуулган

Сайд-гишүүд санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзах ёстой

УИХ-ын гишүүн давхар дээлтэй байх уу, дан дээлтэй байх уу гэдэг асуудлыг маргааш УИХ нийтээрээ хэлэлцэнэ. Шинэчлэлийн Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн юм.

Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах санаачлага гаргаж, “Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан.

Ерөнхийлөгчийн санаачилснаар бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээхгүйгээр төрийг хяналттай болгох хамгийн дөт зам энэ бололтой. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дахь МАН-ын бүлэг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Харин АН-ын бүлэг 2016 оноос хэрэгжүүлье гэсэн. Мөн тус хуулийн төсөлд АН-ын зүгээс УИХ-ын сонгуулиар олонх болсон намын гишүүдээс Засгийн газрын танхимын 50 хувиас хэтрэхгүй байх боломжийг тусгасан. Тэгэхээр энэ хууль анх Ерөнхийлөгчийн өргөн барьсан утга санаа үндсэндээ байхгүй болж байгаа гэсэн үг. 

Дээрээс нь УИХ-д олонх байгаа АН-ын гишүүд, сайд нар санал өгөөд байхаар энэ хууль “гуйвахаас” өөр аргагүй болоод байна. 

Дээрээс нь УИХ-д олонх байгаа АН-ын гишүүд, сайд нар санал өгөөд байхаар энэ хууль “гуйвахаас” өөр аргагүй болоод байна. 

Тиймээс эрх ашгийн зөрчилтэй буюу сайд хийж байгаа УИХ-ын гишүүд нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаанд санал өгөх үед санал хураалтад оролцохгүй байх Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн саналыг зарим хүн гаргасан ч тусыг эс олсон. 

Гэхдээ гишүүд өөрсдийн санаачлагаар санал өгөхгүй байх бүрэн боломжтой. Үнэхээр л ШУДАРГА ХҮН БОЛ!

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ”,   9.1.7-д “Энэ хуулийн 9.1.6-д заасны дагуу гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй” гэж тус тус заажээ. 

Иймд эрх ашгийн зөрчилтэй сайд-гишүүд санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзаж, хуулиа биелүүлэх хэрэгтэй байна. Тэд давхар дээлээ таалах уу, тайлах уу?!

УИХ, Засгийн газрын гишүүн буюу "давхар дээлтэй" хүмүүст:

  1. Н.Алтанхуяг 
  2. Д.Бат-Эрдэнэ
  3. Н.Батбаяр
  4. Х.Баттулга
  5. Ц.Баярсайхан
  6. Л.Болд
  7. Л.Гантөмөр
  8. Д.Ганхуяг
  9. С.Оюун
  10. Ц.Оюунгэрэл
  11. Ч.Сайханбилэг
  12. Я.Санжмятав
  13. М.Сономпил
  14. Х.Тэмүүжин
  15. Д.Тэрбишдагва
  16. Ч.Улаан
  17. С.Эрдэнэ