2024 оны 4 сарын 17 өдөр
Тендерийн нэр: “Шунхлай Холдинг Төв Оффис” төслийн агааржуулалт, хөргөлтийн шугамын угсралтын ажил.
БАГЦ – 1: Гаражийн барилгын агааржуулалт, хөргөлтийн систем угсрах.
БАГЦ – 2: Тауэр барилгын агааржуулалт, хөргөлтийн систем угсрах.
БАГЦ – 3: Плаза барилгын агааржуулалт, хөргөлтийн систем угсрах.
Тендерийн дугаар: ШП-062/2024
Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 4 сарын 24-ний 17:00 цаг.
Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 5 дугаар сарын 9-ний 12:00 цаг.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 19-р хороо, Ээрмэлийн гудамж 28-1 барилгын талбайд
Төслийн админ О.Амарболд, утас: 91066789 и-мэйл: amarbold.o@sdec.mn