Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо жил бүр тогтмол өсч, сүүлийн 10 жилд 4 дахин нэмэгдэж, 970,000 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр ихэсч байна.
Сүүлийн 3 жил /2016-2018/-д хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4,539 бүртгэгдэж, 3,380 хүн гэмтэж, 1,548 хүний амь нас хохирсноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд.
Цагдаагийн байгууллага нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 6 дугаар сараас 3 сарын хугацаанд иргэд, олон нийтийн дэмжлэг оролцоотой зохион байгуулж байна.
Дээрх хугацаанд орон нутагт үйлдэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2% буурсан сайн үр дүн гарчээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, 2019 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Дураараа биш ээ Дүрмээрээ” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн нэгдсэн арга хэмжээг 10-11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн.
Төв суурин газарт доорх зөрчлүүд хамгийн ихээр бүртгэгдсэн байдаг. Үүнд:
Эх сурвалж: ТЦА