Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооноос мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Корпорэйт конвеншн центр"-ийн "Улаанбаатар" танхимд

09:00 цагт "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны олон улсын туршлага" сэдвийн хүрээнд про боно хуульчдын чуулга уулзалт болно.

Новотел зочид буудалд 

10:00 цагт НМХГ-аас "Зочид буудал амралтын газруудад тавигдах эрүүл ахуйн шаардлага сургалт"-ыг зохион байгуулна.

ХХЗХорооны 12 давхарт

10:00 цагт Фэйсбүүкийн Ази-номхон далайн бүсийн төлөөлөгч Монголд ирж байгаатай холбоотойгоор  мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд 

11.00 цагт Нүхэн болон гүүрэн гарцын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааны удирдамжийг танилцуулна.

МҮЭ-ийн холбооны 4 давхарт

11:00 цагт Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооноос Нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлж, Суулт зарлах болсонтой холбогдуулан мэдээлэл хийнэ.

Интерном номын дэлгүүрийн төв салбарт

11:30 цагт Л.Одончимэдийн "Хоржоонтой дурсамж" 1, 2 номын нээлт болно.

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

12:00 цагт Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан Улсын тэргүүний 5 цэцэрлэг, Оны шилдэг 4 багшид батламжийг гардуулна. Тус арга хэмжээнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцоно.

Мишээл экспо төвд

13:00 цагт “Эрүүл мэндийн технологи-2019" үзэсгэлэнгийн нээлт болно.