Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд 2019 оны эхний хагаст хамгийн их ашиг олсон компаниудыг Сауди Арамко тэргүүлж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын төрийн өмчит газрын тосны Сауди Арамко компани энэ оны эхний хагаст $46.9 тэрбумын ашиг олсон нь тааруу үзүүлэлтэд тооцогдож байна.

Газрын тосны үнэ ханш буурсан шалтгаанаар тус компанийн ашиг жилийн өмнөх мөн үеэс 12 хувиар унаад байгаа нь энэ юм.

Гэхдээ Арамко энэ үзүүлэлтээрээ 2019 оны эхэн хагаст дэлхийн хамгийн өндөр ашигтай ажилласан компанид тооцогдож байна. Сауди Арамко нь Саудын Арабын дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувийг, нийт экспортын 70 хувийг нь бүрдүүлдэг.

Дэд байранд АНУ-ын хөрөнгө оруулалтын аварга компани Berkshire Hathaway $35.7 тэрбумыг олсон үзүүлэлтээр орсон бол араас нь Microsoft, Apple, Alphabet зэрэг технологийн компаниуд, JPMorgan, Bank of America, Wells Fargo, Citigroup зэрэг банк, санхүүгийн компаниуд удаалжээ.

Дараах графикт энэ оны эхний хагаст олсон ашгаараа дэлхийд тэргүүлж буй 15 компанийг үзүүлж байна.

Эх сурвалж: Quartz