Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци “Нийгмийн хариуцлагатай компани”-аар тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Чадварлаг, нөлөө бүхий удирдлагууд, бизнес эрхлэгчдэд хүрч чаддаг “Forbes Mongolia” сэтгүүлийн 7 жилийн ой тохиож, ойн хүрээнд "Forbes Mongolia Awards 2019" арга хэмжээг энэ сарын 3-нд анх удаа зохион байгуулж Монголын бизнесийн салбарын шилдгүүдийг тодрууллаа.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны тэргүүлэгч Мобиком Корпораци тус авардсын “Нийгмийн хариуцлагатай компани”-аар тодорсон юм.

“Мобиком Корпорацийн хувьд хамгийн сүүлийн үеийн техник технологи, шинэ содон  бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ цаг алдалгүй хүргэхийг зорин ажиллахаас гадна өөр нэгэн үндсэн зорилго нь Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх явдал юм.”

2014 онд Мобиком Корпораци өөрийн “Нийгмийн хариуцлагын бодлого” болон тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Тэр цагаас хойш “Хүүхдийн тусламжийн утас 108” төслийг хамтран санаачилж, техникийн шийдлийг нь бүрэн хангасны үр дүнд нийт 9,000 орчим хүүхдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад чухал хувь нэмэр оруулжээ.

2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийн үр дүнд өдгөө нийт 80 сумын 54’000 хүүхэд багачууд эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашиглах боломжтой болоод байна.

 

Сумын сургуулиудад эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан, байнгын халуун хүйтэн ус, усан татуурга бүхий боловсон ариун цэврийн суултуур бүхий байгууламжийг барьж байгуулах уг төслийг энэ онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.

“Мобиком Корпорацийн нийт хамт олон Монгол орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөлийг хангахын төлөө идэвхтэй ажиллах болно.” гэдгээ тус арга хэмжээний үеэр илэрхийлсэн юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.