Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батзориг: Төрийн үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай, үр дүнтэй байхад анхаарч ажиллана

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнөөдөр яам болон харьяа газруудын албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан байна. 

Тодруулбал, цаг үеийн тулгамдсан асуудал болох өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад нөөц бололцоогоо дайчлан, төрийн бодлогыг иргэдэдээ чиглүүлж, үйл ажиллагааг нь ил тод байлгаж, хариуцлагатай, үр дүнтэй ажиллах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гэх энэ том салбарын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийг ард иргэдэд чирэгдэлгүй хүргэж ажиллахад хамтран ажиллахаа илэрхийллээ.
 

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд ердөө 50 хувьтай, аймаг сумдын аюулгүй нөөцөд 40 хүрэхгүй хувьтай өвс, тэжээлийн нөөц байгаа нь хангалтгүй байна. Иймээс  өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлан онцгой анхаарч ажиллах талаар  үүрэг чиглэл өглөө.

 
 
Эх сурвалж: ХХААХҮЯ