Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгалан нэр дэвшихээр боллоо

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлэхээр боллоо.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ч.Улаан, Л.Энх-Амгалан нар УИХ-ын дэд даргад нэр дэвшихээр өрсөлдсөн байна. Ингээд нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 63 гишүүний олонх нь Л.Энх-Амгаланг дэмжжээ. 

Нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн намтартай танилцана уу? 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга​
 
Төгссөн сургууль, мэргэжил
  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
  • 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал
  • 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
  • 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
Шагнал
  • 2005 онд Алтангадас одон
  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Гадаад хэл
  • Англи, Орос