Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш “Залуусаа нэмье” өдөрлөг болно

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

МЗХ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Залуусаа Нэмье” өдөрлөгийг 10-р сарын 20-ны өдөр буюу маргааш МЗХ-ны гадна талбайд зохион байгуулах гэж байна. 

Тус өдөрлөгт хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, залуусын брэндүүд нэгэн дор цуглана.

Өдөрлөг дөрвөн хэсэгт хуваагдан зохион байгуулагдах аж.

  1.  “Health Zone”-нд фитнесс, спортын клубүүд, эрүүл мэндийн сайн дурын зөвлөгөө өгч, шинжилгээ хийх
  2.  “Free Zone”-нд залуучуудын брэндүүдийг нэгтгэсэн үзэсгэлэн худалдаа
  3.  “Work Zone”-нд Залуучуудын хөдөлмөрийн төв бирж болон бусад хөдөлмөрийн бирж, байгууллагуудын хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэн, ажилд хэрхэн зуучлагдах талаар зөвлөгөө өгөх
  4. ”Edu Zone”-нд залуучуудын хөгжлийн талаар сургалт явуулдаг боловсролын байгууллагууд зөвлөгөө өгөх, бүртгэл хийх зэрэг залуучуудад чиглэсэн ашигтай үйл ажиллагаа зохион байгуулах

Энэхүү өдөрлөгт зохион байгуулагдах 10 сонирхолтой үйл ажиллагааг танилцуулъя. 

  1. Боловсролын бүсээс хэрхэн гадаадад тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл авах
  2. Хөдөлмөр эрхлэлтийн бүсэд хичээлийнхээ хажуугаар цагийн болон байнгын ажил хийх боломжуудыг танилцуулна
  3. Эрүүл мэндийн бүсэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ, зөвлөгөө өгнө
  4. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, сургалтыг явуулна
  5. Залуусын флаш моб 
  6. Эрх мэдлийн алхалт
  7. Ковэр дууны тоглолт
  8. Манжуур хот руу аялах эрхийн бичиг, тоглолтын тасалбар, сургалтын төвүүдэд хөнгөлөлттэй сурах эрхий бичгийн шагналтай хөгжөөнт тоглоомууд тоглох
  9. Чөлөөт бүсэд залуусын хэрэглэх дуртай үндэсний брэндүүдийн танилцуулга, хөнгөлөлттэй худалдан авалт хийх боломжууд
  10. Ижил сонирхолтой найз нөхөдтэйгөө нэгдэн нийлж клуб байгуулах, клубүүдэд элсэх боломжтой.