Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд Австрид тодрох гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болж өнгөрсөн Австрийн парламентийн сонгуулиар тус улсын Ардын Нам ялалт байгуулснаар намын дарга 31 настай Себастьен Курц дараагийн канцлерь болох нь тодорхой боллоо.

Ингэснээр тэр Австри төдийгүй дэлхийн хамгийн залуу засгийн газрын тэргүүн болж байгаа юм. Нийслэл Вена хотод төрсөн, одоо ч оршин суудаг Курц 2013 оноос буюу 27 настайгаасаа эхлэн Австрийн гадаад хэргийн сайдаар ажиллаж байв.

Венын Их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж төгссөн Курц заавал хаах ёстой цэргийн албыг хаасан.

Гэхдээ Курцийн нам үнэмлэхүй олонх болж чадаагүй тул социал демократууд, эсвэл үндсэрхэг үзэлтнүүдтэй эвсэж засгийн газар байгуулахаар болжээ.

Курц одоогоор гэр бүлгүй. 18 насандаа танилцсан Австрийн сангийн яаманд ажилладаг Сюзане Тиер хэмээх бүсгүйтэй үерхдэг гэнэ.

 

Эх сурвалж: Independent