Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийн дагуу “хүчирхийлэл”

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2017 оны 10 сарын 16
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Банк дээрэмдсэн этгээдийг хөөж явсан японы тусгайгийнхан нисдэг тэргээ нэгэн сургуулийн гадна талбайд буулгаж хэрэгтэнг барьсан явдал Токио хотод гарчээ. Хүчний байгууллагын тусгай ажиллагааг нэгдүгээр ангийн хүүхдүүд цонхоороо харж, их айж, цочирджээ. Энэхүү явдлыг эцэг эхчүүд хурц шүүмжилснээр тус хотын цагдаагийн дарга хотын иргэдээсээ уучлал хүсэж, ажлаа хүлээлгэн өгсөн удаатай. 

Харин Монголд 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар, эмнэлгийн байгууллага тэргүүтэй газруудад жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэтэл жагсаал цуглаан хийхийг хориглосон байгууллагуудын жагсаалтад сургууль, цэцэрлэг, яслийн аль нь дурдагдаагүй байгаа нь хачирхалтай. 

“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр өнгөрсөн хавар сурагчдын анги дэвших шалгалтын өдрүүдэд сургуулийн гадаа жагсаал цуглаан зохион байгуулахаар зөвшөөрлөө авсан байна. Cургуулийн бага ангийн сурагчдын анги дэвших шалгалтын үеэр цонхны гадаа нь чанга яригчаар уухайлан хашхичиж, бяцхан хүүхдүүдэд сүрийг үзүүлэх түүний эрхийг хуулиар хамгаалсан, хэн ч зогсоож чадахгүй. Барилгын компанийн захирал 2017 оны 9 дүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн өдөр сургуулийн гадаа жагсаал хийх хүсэлт дахиад л гаргасан байна. 

Манай мэргэжлийн эмч нар ч хуулийн тус заалтыг сайшаасангүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Л.Жавхлангийн хэлснээр жагсаал нь дайсагнасан өнгө аястай байвал бага насны хүүхдүүд сэтгэл зүйн цочролд орж хортой үр дагаварт хүргэж болзошгүй хэмээн сэрэмжлүүлсэн юм. 

Урь орохтой зэрэгцэн төрийн бус байгууллага, иргэдийн хөдөлгөөнүүд шил шилээ даран төв талбайдаа жагсаал зохион байгуулдаг. Зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, нийгмийн гажуудлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх нь зөв ч эрх нь зөрчигдөхөд хүрсэн сургууль, цэцэрлэгийн бяцхан үрсээ бид хэрхэн хамгаалах вэ?

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.