Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Британий иргэн, Япон үндэстэн зохиолч 2017 оны утга зохиолын Нобелийг хүртлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр 2017 оны утга зохиолын Нобелийн шагналыг Британий зохиолч Казуо Ишигуро хүртэх болсныг зарлалаа.

62 настай Ишигуро нь 5 настай байхдаа Японоос Британид шилжин амьдрах болсон хүн юм. Шведийн Академийн байнгын нарийн бичгийн дарга Сара Даниус түүнийг тодорхойлохдоо “Хэрвээ Жэйн Остен, Франц Кафка хоёрыг холивол та Казуо Ишигурог бага зэрэг ойлгоно. Харин дээр нь Марсел Простоос бага зэрэг нэмэх хэрэгтэй” гээд “Гэхдээ үүнийгээ хэт их хольж болохгүй, тэгвэл түүний зохиол гарч ирнэ” гэжээ.

Даниус мөн Ишигурог “юмсыг хөндлөнгөөс хардаггүй”, “зөвхөн өөрийн гоо сайхан ертөнцийг өөрөө бий болгодог” зохиолч гэж үнэлсэн байна.

Ишигурогийн хамгийн их алдаршсан зохиол бол “The Remains of the Day”. Энэ зохиол нь 1989 онд Британий “The Man Booker Prize for Fiction” шагналыг хүртэж, Энтони Хопкинсийн гол дүрд нь тоглосон Оскарын шагналт кино болон бүтээгдсэн юм.

Түүний сүүлд бичсэн зохиол нь 2015 оны “The Buried Giant”. Ноён Ишигуро 1970-аад онд Английн Кентийн Их сургуулийг Англи хэл, Философийн мэргэжлээр төгссөн. Дараа нь Дорнод Английн Их сургуульд зохион бичих мэргэжлээр суралцаж төгсөөд 1982 онд анхны зохиол “A Pale View of Hills”-ээ гаргаж байжээ.

 

Эх сурвалж: New York Times