Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-аас ШҮЛХИЙГИЙН 1,280,700 тун вакцин иржээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Засгийн газартай байгуулсан мал эрүүлжүүлэх  хоёрдугаар шатны хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэх шүлхий өвчнөөс сэргийлэх хоёрдугаар ээлжийн 1,280,700 тун вакциныг есдүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан байна. 

Уг вакцинаар Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1.3 сая толгой малыг вакцинжуулах 832 мянган тун, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 150 тун вакциныг тус тус хуваарилж, хүргүүлэхээр ажиллаж байна. 
 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ