Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” үзэсгэлэнд АПУ ХК-ийн сүүний үйлдвэрийн хамт олон оролцож байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 22
Сурталчилгаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын Ногоон Өдрүүд” хүнсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн яармаг 12 дахь жилдээ “Мишээл” экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна.

Уг үзэсгэлэн яармагийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ сарын 25-ний өдөр хүртэл зохион байгуулах бөгөөд АПУ ХК-ийн сүүний үйлдвэрийн хамт олон өөрийн шинэ, шилдэг брэнд бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Мишээл төвийн үүдээр ороход цагаан цэнхэр өнгийн шийдэл бүхий гэрэл чимэглэлээр чимсэн лангуу нүдэнд шууд тусах бөгөөд “ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЭНГИЙН ЖОР” хэмээн бичсэн байхыг олж харна. Энэ бол АПУ ХК-ийн сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүн амталгаа болон борлуулалт хийж буй хэсэг юм.

Сүүлийн үед эрүүл амьдралын хэв маягыг эрхэмлэж, өөрийн хоол хүнсэндээ анхаарах болсон их хотын хэрэглэгчдийн таашаалд зүй ёсоор нийцэж, аль хэдийн танил болсон “Сайн” брэндийн олон төрлийн йогуртуудыг өнгө алаглуулан өрсөн байлаа.

Эдгээр бүтээгдэхүүнүүдээс миний хувьд онцлох нэгэн бүтээгдэхүүнийг танд санал болгоё. Тухайлбал сүүлийн жилүүдэд нийгэмд тархаад буй “Д” витамины дутагдлын эсрэг нийгмийн хариуцлагаа болгон үйлдвэрлэж буй “Д” витаминтай сүү хэрэглэгчдийн дунд нилээн эрэлттэй байгааг борлуулагч бүсгүй хэлж байсан юм.

Учир нь зөвхөн уг үзэсгэлэнгийн үеэр 30%-ийн хөнгөлөлттэй үнээр буюу 1200₮ -өөр худалдан авах боломжийг хэрэглэгчдэдээ олгосон байна.

Түүнчлэн хүүхэд багачуудын амтархан уух дуртай “Маамуу” шүүс, сүү, йогурт төрөл бүрээрээ байсан бөгөөд үзэсгэлэнгийн үеэр эцэг эхчүүд маань хүүхдүүддээ уг брэндийн 3 бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд нэгийг нэмж өгөх буюу 3+1 урамшуулалтай худалдаа явагдаж байсныг хэлэх хэрэгтэй.

Ээждээ эмээдээ цайны сүүтэй очих маш гэгээлэг бас зөв “мсж”-ийг олон нийтэд хүргэсэн реклам бол мэдээж “Дээж” сүүнийх. Та бүхэн энд хүрэлцэн ирээд “Дээж” сүү тарагаа үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломжтойг дуулгахад таатай байна.

Мэдээж чанараар манлайлсан 10 жилийн ойтойгоо золгож буй “Цэвэр сүү”-ний үнэнч хэрэглэгчид маань ч мөн адил сүүгээ үйлдвэрийн үнээр нь худалдан аваарай!

Эцэст нь хэлэхэд намрын налгар өдрүүдээр та бүхэн “Мишээл” экспо төвийг зорьж сүү, сүүн бүтээгдэхүүнээ амтлан сонгож, урамшуулал болон хөнгөлөлтөд хамрагдаж, үйлдвэрийн үнээр нь худалдан аваад өрх гэрийнхээ хэрэгцээг хангаарай!

Танд амжилт хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.