Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Юнител ICT-ийн салбарт түрүүлж алхдагаа бататгалаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн салбарын өнөөгийн өнгө төрхийг тодорхойлдог, “ICT EXPO 2017” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Тус үзэсгэлэнд Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн салбарт тэргүүлэгч, хамгийн олон чиглэлд цогц үйлчилгээ үзүүлдэг Юнител Групп Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.  

 

Юнител Групп нь Монголын хамгийн анхны өндөр хурдны 4G LTE сүлжээг орон даяар нэвтрүүлж, орон нутаг гэр хороололд оршин суудаг интернэтэд холбогдох боломжгүй 600,000 өрхийг интернэтээр хангах Гэр интернэт үйлчилгээг хэрэглэгчдэд амжилттай хүргэсэн, Юнивишнийн өрхийн гурвалсан үйлчилгээг мөн орон даяар нэвтрүүлсэн гээд улс орныхоо нийгэм, эдийн засаг, хувь хүний хөгжилд түлхэц үзүүлэхүйц томоохон бүтээн байгуулалтыг өнгөрсөн 1 жилийн дотор хийжээ.

 

Юнител Групп ICT EXPO үзэсгэлэнд дараах бүтээгдэхүүн, үйлчилгээгээ онцлон танилцуулж, үйлчилгээ үзүүлж байна.

ГЭР ИНТЕРНЭТ: 2017 оны 1-р сард Гэр интернэт бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж худалдаанд гаргасан нь хот, орон нутгийн хэрэглэгчдийн дунд маш өндөр эрэлттэй байсан.

Тэгвэл Гэр интернэтийн хэсэгт зочилсноор азын хүрд тоглоомоор тоглон яриа, мессэж, дата эрхүүд мөн Гэр интернэтийн төхөөрөмжийг хожих боломжтой.

 
 

LOOK TV: Монголын хамгийн анхны ОТТ үйлчилгээ буюу хүссэн газраасаа гар утас, нөүтбүүк ашиглан дуртай кино, контентоо үзэх боломжийг олгосон LookTV үйлчилгээг туршиж үзэх боломжтой.

ICT EXPO болж байгаатай холбогдуулан хамгийн их үзэлттэй байгаа Холливудын шилдэг кинонуудыг 9-р сарын 15-аас 17-ны өдрүүдэд LookTV-д байрлах “ICT EXPO” цэснээс ҮНЭГҮЙ үзээрэй.

 

4G LTE: Энэ хэсэгт зочилсон хэрэглэгч гар утсандаа 4G LTE тохиргоо хийн, 1GB дата идэвхжүүлснээр  хиймлээр бодит орчин үүсгэдэг VR-ийг туршиж үзэн, төсөөллийн ертөнцөөр аялах боломжтой.

 
 

БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ: Юнител Групп хувь хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхээс гадна байгууллагад зориулсан олон чиглэлт үйлчилгээгээ хүргээд багагүй хугацаа өнгөрсөн.

Тэгвэл үзэсгэлэнд ирснээр өөрийн байгууллагын үйл ажиллагаанд төгс нийцэхүйц байгууллагын цогц шийдлүүдийг сонирхох боломжтой юм.

МИНИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР: Энэ хэсгээс та шинэ дугаар авах, симээ сэргээх, гар утасны болон Юнивишний төлбөр төлөх, нэгж худалдан авах зэрэг үйлчилгээг авах боломжтой байна.  

 

GG SHOP: Та өөрт хуримтлагдсан GG-ээ ашиглан олон төрлийн бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийх боломжтой GG SHOP энд ажиллаж байна.  

GG-ээрээ аяны цүнх, Bluetooth-тэй чихэвчний сэт, нарны зайгаар ажилладаг цэнэглэгч, Keyboard болон Café Bene-ийн кофе, уух зүйлсээ аваарай. Ирэхдээ GG карт, U-money карт, NFC сим картаа авчрахааа мартуузай.

 

Юнител Групп нийгмийн хариуцлагынхаа  хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан шинээр гаргаад буй “Миний туслах 104” үйлчилгээг энэ үеэр олон нийтэд танилцуулах юм.

Мөн Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн салбарын ирээдүйн боловсон хүчнийг дэмжих зорилгоор ШУТИС-иас зохион байгуулан ICT EXPO-д оролцож байгаа “Автомат робот 2017” тэмцээнийг ивээн тэтгэн хамтран ажиллаж байна.

“ICT EXPO 2017” арга хэмжээ 9-р сарын 15-аас 17-ныг дуустал үргэлжилнэ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.