Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

4G сүлжээний хурдыг ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ Carrier Aggregation технологийг ТАНИЛЦУУЛЛАА

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Мобиком Корпораци 4G сүлжээний хурдыг цоо шинэ түвшинд авчрах Carrier Aggregation технологийг нэвтрүүлж буйгаа Сүхбаатарын талбайд болж байгаа “ICT Expo 2017”-гийн үеэр танилцууллаа. 

LTE-Advanced буюу Carrier Aggregation дэвшилтэт технологи нь хэт өндөр хурдны 4G сүлжээний хурдыг 225 Mbps хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Энэ нь хэрэглэгчдэд одоогийнхоос дор хаяж ХОЁР ДАХИН өндөр хурдаар 4G сүлжээг ашиглана гэсэн үг. 

Тус шинэлэг үйлчилгээ энэ оны сүүлээр хэрэглэгчдэд хүрнэ. 

Компанийн Зах зээл, бизнес хариуцсан дэд захирал М.Энхсайхан Сүхбаатарын талбайд болж буй үзэсгэлэнгийн үеэр шинэ технологио хэрэглэгчдэд өөрийн биеэр туршиж үзүүлсэн юм.

Тэрбээр “Хэрэглэгчдийнхээ хүлээлтээс давсан үйлчилгээг хүргэхийн тулд Мобиком Корпораци асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байна​.

 

Өнөөгийн нөхцөлд Мобикомын хэрэглэгчид 2,600 MHz давтамжийн хүрээнд техникийн хүчин чадлын хувьд хамгийн ихдээ 100 Mbps хурд бүхий хөдөлгөөнт интернэтийн 4G дата үйлчилгээг ашиглаж байгаа юм. Харин энэ оны сүүлээр нэвтрүүлэх Carrier Aggregation технологийн тусламжтайгаар 4G дата үйлчилгээний техникийн боломжит хурд нь 225 Mbps хүрнэ” гэв. 

Түүний танилцуулснаар одоогийн бидний хэрэглэж буй 4G үйлчилгээгээр интернэтээс файл татахад 88 Mbps хурдтай байсан бол Carrier Aggregation технологийг нэвтрүүлсний дараа 139 Mbps болж огцом нэмэгдсэн юм. 

Carrier Aggregation гэдэг нь өөр өөр давтамжаар дамжуулагдаж буй 4G дата сүлжээг нэг Carrier Aggregated Data Pipe-д нэгтгэснээр дээрх давтамжуудыг хүлээн авах боломжтой rap утас бүхий хэрэглэгчдэд хамгийн өндөр хурдыг өгдөг технологи ажээ. 

Мобиком Корпорацийн хувьд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос олгосон 2,600 MHz болон 1,800 MHz давтамжууд дээр уг технологийг суурилуулан хэрэглэгчдэдээ хүргэх юм байна. 

Олон улсын түвшинд ихэнх хэрэглэгчид дээрх давтамжуудыг дэмждэг rap утаснуудыг түгээмэл хэрэглэдэг гэнэ. 

Та бүхэн Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж буй "ICT EXPO 2017" үзэсгэлэнгийн Мобикомын талбай дээр хүрэлцэн ирж, 4G LTE болон 4G LTE-Advanced сүлжээнүүдийн ялгааг мэдрээрэй.

 

 

Гэрэл зургийг MPA.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.