Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Хакүхо цом” Яармаг дахь дэвжээнд болно

Монголын мэдээ
2017 оны 8 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Японы Мияконожёо хоттой холбоо тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус хотын иргэдийн хандиваар Яармагт байрлах “Мөнххада” компанийн гадаа талбайд Монгол дахь мэргэжлийн сумогийн дэвжээг барьж дуусгасан билээ.

Дэвжээний нээлт өнгөрсөн сарын 27-нд болж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал оролцсон юм. Тэрбээр мэргэжлийн сумогийн 39 дэх түрүүг авч, нийт давааны тоогоо 1,050 болгон шинэ амжилт тогтоосон үйл явдалтай давхцаж буйд ихэд бэлгэшээж буйгаа хэлээд Монгол Улсын мэргэжлийн сумогийн их аваргууд энэ дэвжээнээс төрөн гарахыг ерөөсөн.

Харин Монгол Улсын гавьяат тамирчин, Кёкүшүзан Д. Батбаяр хэлэхдээ, “Японд сайн барилдаад зогсохгүй Монголд байгаа залуучууд, хүүхэд багачуудыг дэмжиж дараа дараагийн якузонууд гараасай гэсэн үүднээс энэхүү дэвжээг М.Даваажаргал аварга төсөл гаргаж улмаар Японы дэвжээ барьдаг мэргэжлийн хүмүүсийг Монголд урьж, долоо хоногт барьж дуусгаж байгаа юм. Дэвжээний цагаан хүрээ, дэрсэн хүрээг Японоос онгоцоор явуулсан. Японы мэргэжлийн “Негорожу” хотын дэвжээ анх удаагаа Монгол Улсад бэлэн боллоо” гэсэн байдаг.

Тэгвэл энэ жилийн Аваргын нэрэмжит “Хакухо цом” Сумо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг тус дэвжээн дээр зохион байгуулах юм байна.

 

Зураг