Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ширжин: "Давхар дээл"-ийн асуудлыг МАН их хурлаараа хэлэлцэж, шийдвэр гаргах шаардлагатай

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

"Тусгаар тогтнол-100" ТББ-аас давхар дээлийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Тусгаар тогтнол-100" ТББ-ын тэргүүн Н.Ширжин "Манай төрийн бус байгууллага МАН-ын жирийн гишүүд дэмжигчдээс бүрдсэн.

МАН дараа дараагийн сонгуульд ялах ёстой.

Үүний тулд олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсаар байгаа "Давхар дээл"-ийн асуудлыг нийтийн эрх ашигт нийцүүлэн шийдэх нь зөв. 

Манай улсын хувьд УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүнээр томилогдон сайдын ажлыг хавсран гүйцэтгэсээр олон жилийг үдлээ.

"Давхар дээл"-ийн асуудлыг намын их хурлаар хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна.

Бидний хувьд уг  асуудлаар нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргуулахын тулд гишүүд дэмжигчид болон иргэдтэйгээ санал бодлоо солилцох замаар нээлттэй хамтран ажиллана" гэлээ.