Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Антарктидын мөсөн дороос дэлхийд урьд нь үзэгдээгүй олон тооны галт уулын бөөгнөрөл илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхий дээрх хамгийн том галт уулуудын бөөгнөрлийг баруун Антарктидын мөсөн дороос эрдэмтэд илрүүлжээ. Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд бараг 100 орчим галт уул илрүүлсний хамгийн өндөр нь Швейцарийн 4,000 метр өндөр Эйгерт  оргилтой адил өндөртэй гэнэ.

Өнөөг хүртэл зүүн Африкийн галт уулын бүсийг манай дэлхийн хамгийн том галт уулсын бөөгнөрөл гэж үздэг байсан юм. Тэгвэл одоо энэ алдар Антарктидад шилжиж байна.

 

Шинээр илэрсэн галт уулын бүс нь мөсөн давхаргын дор 2 км гүнд байгаа тул эдгээр уулс дэлбэрэхэд мөсийг хайлуулж, задлах эрсдэлтэй гэнэ. Ингэснээр хуваагдсан мөснүүд далайд орж, усны түвшинг нэмэгдүүлэх аюултай аж.

 

Тиймээс эдгээр галт уулс нь хэр идэвхтэй болохыг аль болох хурдан судалж тогтоох нь дараачийн гол ажил болоод байгаа гэнэ. Эрдэмтдийн шинээр илрүүлсэн 91 галт уулнаас өмнө Антарктидад нийтдээ 47 галт уул илрээд байсан юм.

Өнөөдөр дэлхий дээр сүүлийн мөстлөгийн үед бий болсон мөсөн давхаргаасаа хамгийн сүүлд салсан галт уулс Исланд, Аляскад байдаг гэнэ. Тэдний жишээн дээрээс харвал орой дээрх мөснөөсөө салсан галт уулс эргэн идэвхждэг тул Антарктидын уулс дэлхийн дулаарлын улмаас идэвхжих аюултай байж болзошгүйг эрдэмтэд тайлбарлажээ.

 

Эх сурвалж: The Guardian